Илсан Ча эмнэлэг нь 60 жилийн түүх бүхий Ча эмнэлгийн эмэгтэйчүүдийн анагаах ухааны технологийн чадвар болон глобал сүлжээг удирдан зохион байгуулах чадвараа нэгтгэн 80 гаруй эмч нар, 9 мэргэжлийн төв, 15 эмчилгээний төрөлтэйгээр 400 гаруй ортой Солонгосын хамгийн том эмэгтэйчүүдийн нэгдсэн эмнэлгийг байгуулсан. Илсан Ча эмнэлэг нь өнгөрсөн 60 жилийн турш өвчтөнүүдээс авсан хайр хүндэтгэлд хариу барих сэтгэлээр бүхий л хүч чадал, арвин туршлагад тулгуурласан хамгийн өндөр зэрэглэлийн эмэгтэйчүүд, хүүхдийн нэгдсэн мэргэжлийн эмнэлгийн хувьд эмэгтэйчүүдүийн хавдрын олон талт үзлэг эмчилгээ болон ургийн боловсрол сургалт зэрэг хамгийн шилдэг эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх төдийгүй өвчтөнүүдэд чиглэсэн чанартай эмчилгээ үйлчилгээг хүргэхийн тулд хичээнгүйлэн ажиллаж байна
Эмэгтэйчүүдийн хавдрын мэргэжлийн багаар дамжуулан ‘хавдрын олон талт эмчилгээ бүхий эмнэлэг’-ийг байгуулсан
Илсан Ча эмнэлгийн гол онцлог нь эмэгтэйчүүдийн хавдрын салбарт бусдаас ялгарсан эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг . Голлох төвүүдэд эмэгтэйчүүдийн хавдрын төв, хөхний төв, бамбай булчирхайн хавдрын төвд шаардлагатай тасаг бүрийн мэргэжлийн эмч нарын баг хамтран хавсарсан эмчилгээ’ бүхий ‘Эмэгтэйчүүдийн өвчний олон талт үзлэг эмчилгээний эмнэлэг’-ийн үйл ажиллагааг явуулж байна.
Үүний тулд эмэгтэйчүүдийн хавдрын зүсэлт багатай дурангийн мэс заслын салбарын Солонгос дахь анхны мэргэжилтэнээр тооцогддог Ли Ги Хон эмэгтэйчүүдийн хавдрын төвийн даргаас эхлээд 15000 гаруй мэс заслыг амжилттай удирддсан бамбай булчирхайн хавдрын төвийн дарга Пак Жон Сү , хөхний төвийн дарга , хөхний мэс заслын тэргүүлэгч Кан Сон Сү зэрэг эмэгтэйчүүдийн хавдрыгн салбарт Солонгостоо тэргүүлдэг шилдэг чадварлаг багыг бүрдүүлж чадсан.
Хавдрын эмчилгээний өмнө ба дараа жирэмслэх чадварыг хамгаалах болон хавдрын эмчилгээний дараах сэтгэл хөдлөлийн эмчилгээний систем нэвтрүүлэх
Хавдартай өвчтний эмчилгээний өмнөх болон дараах нөхөн үржихүйн чадварыг хамгаалах нь сонголт биш зайлшгүй зүйл болсон билээ. Иймд бид хавдрын өвчтний нөхөн үржихүйн чадварыг хамгаалахын тулд ‘Oncofertility Center’ ухагдахууныг нэвтрүүлсэн.
‘Oncofertility Center’ нь үргүйдлийн төвтэй уялдаа холбоотой байж өндгөн эсийг хөлдөөх аргачлал зэргийг ашиглан хавдрын өвчтөний эрсдэлгүй жирэмслэлт болон төрөлтийг дэмжиж байна. Цаашлаад энгийн нэг хавдрын эмчилгээг давж хавдартай өвчтний сэтгэл санааг сувилан дэмжихийн тулд нөхөн сэргээх эмчилгээний тасаг болон мэдрэлийн эрүүл ахуйн тасаг зэрэгтэй хамтарсан үзлэг эмчилгээг хийж Солонгостоо хамгийн анхны ‘Хавдартай өвчтний сэтгэл хөдлөлийн эмчилгээний систем’-ийг нэвтрүүлэн өвчтөнүүдэд зориулан сэтгэл хөдлөл, сэтгэл санааны эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.
Дэлхийд алдартай эмэгтэйчүүд хүүхдийн нэгдсэн эмнэлэг болохын тулд бүхий ч нөөц бололцоогоо нэгтгсэн
Илсан Ча эмнэлэг нь дэлхийд алдартай эмэгтэйчүүд хүүхдийн нэгдсэн эмнэлэг болохын тулд 60 жил хуримтлуулж ирсэн бүхий л нөөц бололцоого төвлөрүүлсэн. Солонгостоо хамгийн анх байгуулагдаж буй ‘Ургийн боловсролын сургууль’ нь Ча эмнэлэг дахин оролдож буй хувьсал бүхий оролдлого юм. Ургийн боловсролын сургууль нь ургийн боловсрол болон эпигенетикийг батгтааж төрөл бүрийн ургийн боловсролын хөтөлбөрөөр жирэмсэн эх болон ургийн төлөв болон тархиний хөгжлийг системтэйгээр удирдаж, жирэмсэн эх болон урагт аз жаргалтай жирэмслэлт, төрөлт явагдахад нь дэмжлэг үзүүлж байна.
Үргүйдлийн салбар нь дэлхийн үргүйдэл, нөхөн үржихүйн анагаах ухааныг тэргүүлж буй Ча эмэгтэйчүүдийн анагаах ухааны судалгааны хүрээлэнгийн бүхий л технологийн ур чадвар, ноу хау нэгдэж үргүйдэл, нөхөн үржихүйн анагаах ухааны 1 дүгээр үе болох Хан Сэ Ёл профессор хариуцаж байгаа бөгөөд, эмэгтэйчүүдийн атсагт Кангнам Ча эмнэлэгийн үзлэг хариуцсан орлогч даргаас гаралтай Шин Сынг Жү профессор болон нөхөн үржихүйн тасгийн даргаар ажиллаж байсан Канг Сог Ху профессор болон Ким Жи Ён профессор зэрэг ихэр жирэмслэлт төдийгүй өндөр эрсдэлтэй жирэмслэлтийн нарийн мэргэжлийн эмч нар нэгдэн ‘Аюулгүй байдал’-ыг нэн тэргүүнд тавьсан нөхөн үржихүйн системийг бий болгосон.
Ялангуяа өндөр эрсдэлтэй жирэмсэн эхийн эрсдэлгүй төрөлтийг амжилттай болгохын тулд Солонгосын цорын ганц 365 хоног 24 цагийн турш эмчлэгч эмч хариуцсан нөхөн үржихүйн системийг нэвтрүүлсэн. Цаашлаад мэрэгжлийн эмч нар байнга байдаг өндөр эрсдэлтэй жирэмсэн эхийн төвлөрсөн эмчилигээний тасаг болон нярайн төвлөрсөн эмчилгээний тасаг нь өндөр эрсдэлтэй жирэмсэн эх болон ихэр ураг, дутуу бойжсон ургийг хянах мониторинг системийг нэвтрүүлж илүү бодит арга хэмжээг шууд авах боломжтой болгосон.
Бага, өсвөр насны хүүхдийн тасаг нь 10 нарийн мэргэжлийн эмч нар хуваарилагдан хүүхдийн яаралтай түргэн тусламж, хүүхдийн дотоод шүүрэл, хүүхдийн харшил/амьсгалын зам, хүүхдийн зүрх, нярай болон бага, өсвөр насны хүүхдүүдэд илүү нарийвчилсан тусгай мэрэгжлийн үзлэг хийж өвчин эмгэг, шинж тэмдэгтэй холбогдуулан тусгай эмчилгээ хийлгэх боломжоор хангасан. Ялангуяа нярайн төвлөрсөн эмчилгээний тасгийн хувьд Кёнгги мужийн хойд хэсгийн хамгийн том хэмжээтэй, бүс нутагтаа өндөр эрсдэлтэй нярайд зориулсан анагаах ухаааны дэд бүтцийн үүргийг гүйцэтгэхийн тулд 24 цаг тогтмол үйл ажиллагаа явуулж байна.
Шинээр орж ирж нэгдэх эмч байгууллагатай уялдаа холбоотой байж, өвчтний тав тухыг нэмэгдүүлэх болон эмнэлгийн ‘зэрэгцэн оршин тогтнох загвар’-ыг гаргасан
Илсан Ча эмнэлэг нь Чаүм лайф төвд шинээр үүд хаалгаа нээж буй хувийн эмнэлгийн байгууллага болон соёл урлагын үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай хамтран эмнэлгийн шинэлэг загварыг гаргаж ирсэн. Төвийн 3 давхарт шүдний эмнэлэг, арьс гоо сайхны эмнэлэг, нүдний эмнэлэг, өвчин намдаах эмнэлэг, гэмтэл согогий эмнэлэг зэрэг үзлэгийн тасгуудын анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Илсан Ча эмнэлэг болон шинээр орж ирэх эрүүл мэндийн байгууллагууд нь өөрсдийн мэргэжлийн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ Солонгос болон гадаад өвчтнүүдүийг хамтдаа татах зэрэг төрөл бүрийн зэрэгцэн оршин тогтнох бодлогыг явуулахын төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.
Түүнчлэн В1 давхараас газар дээшээ 2 давхар хүртэл том хэмжээний номын дэлгүүр, хүүхдийн үйлчилгээний төв, эрүүл мэнд гоо сайхантай холбоотой үйлчилгээний төв, кофе шоп, ресторан зэрэг төрөл бүрийн эрүүл мэндийн цогц үйлчилгээний байгууламж юм. Энэ мэт эрүүл мэндийн цогц байгууламж нь Солонгос болон гадаадын өвчтөнүүдэд эрүүл мэндийн болон бусад төрөл бүрийн үйлчилгээг авах боломжтой таатай орчинг бүрдүүлж, бүс нутгийн нийгэмд ажлын байр бий болгох, иргэдэд ашиг сонирхолд хувь нэмэр оруулах болно.