전체메뉴 닫기
Цаг авах
Үзлэгийн цагийн хуваарь
Үзлэгийн цаг авах
Эмчилгээний тасгууд
Нарийн мэргэжлийн төв & тасаг хайх

Эмчилгээний төвүүд

Үзлэгийн тасгууд

Тасаг & эмч тус бүрээр хайх

Эмнэлгээр үйлчлүүлэх
Анхлан үйлчлүүлэгч
Амбулатори · яаралтай тусламж · эмнэлэгт хэвтэх

Амбулаторийн үзлэг

Яаралтай тусламж үзүүлэх

Эмнэлэгт хэвтэх / эмнэлгээс гарах

Давхруудын танилцуулга
Үйлчилгээний газрууд

B-1 давхар

1 давхар

2 давхар

3 давхар

Холбоо барих
Байршил

Маршрут / суудлын машинаар

Нийтийн тээврийн хэрэгслээр

Түгээмэл асуулт хариултууд (FAQ)
Төрсний дараах сувилалын төв
Эрүүл мэндийн мэдээллүүд
Эрүүл мэндийн зөвлөгөө
Ча эмнэлгийн сошиал медиа
Эсэн мэнд амаржихын үндэс
Эрүүл мэндийн нэгдсэн үзлэг
Эрүүл мэндийн шинжилгээний төв
Хөтөлбөр
Бидний тухай
Илсан Ча эмнэлэг

Эмнэлгийн танилцуулга

Хэтийн зорилго & Алсын хараа

Орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж

Глобал Ча эмнэлэг

Share

페이스북 블로그 카카오톡
Үргүйдлийн төв

Эмэгтэйчүүдийн хавдрын төв

Хөхний төв

Танилцуулга

Илсан Ча эмнэлэгийн эмэгтэйчүүдийн хавдарын төв нь
үр дүнтэй үзлэгийн тогтолцоо болон төрөл бүрийн дэвшилтэт төхөөрөмжөөр
хамгийн зохистой эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг.

Лавлах:+82-31-782-8300(KOR) / +82-10-8866-2268(ENG)

Илсан Ча эмнэлэгийн эмэгтэйчүүдийн хавдарын төв нь үр дүнтэй үзлэгийн тогтолцоо болон төрөл бүрийн дэвшилтэт төхөөрөмжөөр хамгийн зохистой эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг.

Лавлах:+82-31-782-8300(KOR) /
+82-10-8866-2268(ENG)
Илсан Ча эмнэлэгийн эмэгтэйчүүдийн хавдарын төв
Илсан Ча эмнэлгийн эмэгтэйчүүдийн хавдарын төв нь сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий анагаах ухааны байгууламж болон анагаах ухааны тоног төхөөрөмж дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж буй төдийгүй, Солонгосын шилдэг их сургуулийн эмнэлэгийн эмэгтэйчүүдийн хавдарын салбарт мэдлэг туршлагаараа тэргүүлж хүлээн зөвшөөрөгдсөн эмчийнхээ хувьд судалгаа шинжилгээнийхээ ажлаараа ч арвин их туршлага хуримтлуулж, мэдлэг чадвараа үнэлүүлсэн хамгийн шилдэг нарийн мэргэжлийн эмч нарыг урин ажиллуулж, умайн хүзүүний хавдар, умайн бүрхүүлийн хавдар, өндгөвчний хавдар болон умайн гуурсан хоолойн хавдар мөн хэвлийн хөндийн хавдар, вулварын хавдар, үтрээний хавдар гэх зэрэг эмэгтэйчүүдийн нөхөн үржих эрхтэнд үүсдэг хавдар төдийгүй төрөл бүрийн хортой хоргүй хавдаруудаас урьдчилан сэргийлэх, анхан шатанд нь оношлох түүнчлэн эмчилгээтэй холбогдсон үзлэг, судалгааны ажилд хүч түрэн ажиллаж байна.
Анхан шатанд оношлох болон тухайн хувь хүн тус бүрт тохирсон тусгай эмчилгээ
Эмэгтэйчүүдийн хавдрын нарийн мэргэжлийн эмч нар тогтмол ажиллаж буй эмэгтэйчүүдийн хавдарын төвийн өндөр үр дүнтэй үзлэгийн тогтолцоо болон төрөл бүрийн дэвшилтэт технологи бүхий байгууламж ашиглан түргэн шуурхай нарийвчилсан шинжилгээгээр эмэгтэйчүүдийн хавдарыг анхан шатанд нь оношлох боломжтой төдийгүй, мэс засал, хавдарын эсрэг химийн эмчилгээний арга, цацраг туяаны эмчилгээний арга, хавдарын нөхөн сэргээх эмчилгээний арга, хөнгөвчлөх эмчилгээ гэх зэрэг бусад тасгуудтай хамтарсан үзлэгийг хийж гүйцэтгэснээр тухайн өвчтөн тус бүрт тохирсон эмчилгээ үйлчилгээг үзүүлэхийн төлөө бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж байна.
Жирэмслэх чадварыг хадгалах эмчилгээ
Сүүлийн үед хавдраар оношлогдож буй хүмүүсий нас залуужиж байгаатай холбогдуулан мөн хэт оройтож гэрлэдэг болсонтой холбогдуулан эмэгтэйчүүдийн хавдар төдийгүй умайн болон өндгөвчний хорт хавдрын эмчилгээнд жирэмслэх чадварыг хадгалах шаардлагатай байдал нэмэгдсэний улмаас манай Илсан Ча эмнэлэгийн эмэгтэйчүүдийн хавдарын төвд ”Onco-fertility Center”-ийн ухагдахууныг нэвтрүүлэн зөвхөн эмэгтэйчүүдийн хавдар болон хорт хавдрын эмчилгээнд гол анхааралаа хандуулалгүй жирэмслэх боломжтой эмэгтэйчүүдийн жирэмслэх чадварыг хадгалахад ч фокусаа тааруулан эмчилгээ хийж байгаа бөгөөд, ялангуяа үргүйдлийн төвтэй идэвхитэй уялдаа холбоотой байж хамтарсан үзлэг хийн жирэмслэх магадлалын хувийг нэмэгдүүлэн ажиллаж байна.
Хамгийн бага инвазив мэс засал
Түүнчлэн нас залуу өвчтөнүүдэд мэс заслийн эмчилгээг хийх үед гоо сайхны төдийгүй эрхтэний хэвийн үйл ажиллагааны талыг нь харгалзан үзэх хандлагыг тусгаж, мэс засал хийх үед аль болох бичил инвазив мэс заслыг хийж хавсран үүсч болох эмгэгийг багасгаж, түргэн эдгэрэлт болон гоо сайхан, эрхтэний хэвийн үйл ажиллагааны давуу талыг бий болгож байгаа ба, үүний тулд хорт хавдар төдийгүй хүнд архаг хоргүй хавдрын мэс засалд ч хэвлийн дурангийн болон робот мэс заслийг хийж гүйцэтгэж байгаа. Ялангуяа гэдэсний товч буюу хүйсний хэсэгт 1 нүх гарган түүгээрээ дамжуулан мэс заслийг хийж гүйцэтгэдэг дан нүхний мэс засал нь жижиг хэмжээний мэс заслийн сорви болон бага хэмжээний цус алдалт үүсдэг тул түргэн эдгэрэх боломжтой байдаг бөгөөд өвчтөнүүд мэс заслийн дараах сэтгэл ханамж өндөр байдаг.
Төрөл бүрийн болон нарийвчилсан судалгаа шинжилгээний ажил
Клиникийн ур чадвар төдийгүй цаашдийн шинэлэг оногшлогоо болон эмчилгээний аргуудыг нээх мөн сайжруулахын тулд судалгаа шинжилгээний үйл ажилд ч идэвхитэй оролцож байгаа ба, Ча анагаах ухааны их сургууль, Ча био цогцолбор дох төрөл бүрийн нарийн мэргэжлийн судалгааны байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллахаас гадна ‘БНСУ-ын эмэгтэйчүүдийн хавдрын судалгааны холбоо(KGOG)’ гэх мэт дотоод гадаадын ижил төстэй шилдэг олон олон судалгааны байгууллагуудын үйл ажиллагаанд оролцон, судалгааны байгууллагуудаас хамтран зохион байгуулдаг бусад байгууллагуудын клиникийн судалгааны ажилд ч идэвхитэй оролцон хүрээгээ тэлэн үүрэг хариуцлагаа нэмэгдүүлсээр байна.
Илүү өргөн уудам дэлхий рүү чиглээд
Эмэгтэйчүүдийн хавдрын төв нь бидний үзлэг, судалгаа шинжилгээний талбараа зөвхөн дотооддоо хязгаарлахгүйгээр бүх дэлхий, өөрөөр хэлбэл глобалчлал руу чиглүүлж байна. Сүүлийн үед эмчилгээ үйлчилгээний Солонгос урсгалын нөлөөгөөр гадаад өвчтөнүүд Солонгос улсыг чиглэн үзлэг эмчилгээ хийлгэх нь нэмэгдэж байгаа ба, ‘Олон улсын үзлэг эмчилгээний төв’ –ийг байгуулахын зэрэгцээ гадаад өвчтөнүүдийн төрөл бүрийн амьдралын хэв маягыг харгалзан үзэж эмнэлэг дотроо шашны байгууламж болон эрүүл мэндийн хослосон байгууламжуудыг бий болгосон. Ча эмнэлэгийн групп нь хэдийнээ гадаадын 7 улсад 62 эмнэлэг болон клиник байгуулж 1700 гаруй гадаад боловсон хүчин гэх мэт гадаадад глобал сүлжээг бий болгон ‘Эрүүл мэндийн аялал жуулчлал буюу мэдикал туристуудыг татах’ ажилыг тасралтгүй зохион байгуулж үр дүнд хүрсэн. Илсан Ча эмнэлэг нь газар зүйн байрлалын хувьд ч тэр Инчеон ОУНБ, Кимпу нисэх буудалтай ойрхон тул гадаад өвчтөнүүд үйлчлүүлэхэд хялбар төдийгүй Гуяанг хотын төрөл бүрийн соёлын байгууламж дэд бүтэцтэй уялдуулан мэдикал туристуудыг татах болон эрүүл мэндийн аялалын бүтээгдэхүүн гаргаснаар эрүүл мэндийн аялалын шинэ тэргүүлэгч болж байр сууриа эзлэх болно.