전체메뉴 닫기
Цаг авах
Үзлэгийн цагийн хуваарь
Үзлэгийн цаг авах
Эмчилгээний тасгууд
Нарийн мэргэжлийн төв & тасаг хайх

Эмчилгээний төвүүд

Үзлэгийн тасгууд

Тасаг & эмч тус бүрээр хайх

Эмнэлгээр үйлчлүүлэх
Анхлан үйлчлүүлэгч
Амбулатори · яаралтай тусламж · эмнэлэгт хэвтэх

Амбулаторийн үзлэг

Яаралтай тусламж үзүүлэх

Эмнэлэгт хэвтэх / эмнэлгээс гарах

Давхруудын танилцуулга
Үйлчилгээний газрууд

B-1 давхар

1 давхар

2 давхар

3 давхар

Холбоо барих
Байршил

Маршрут / суудлын машинаар

Нийтийн тээврийн хэрэгслээр

Түгээмэл асуулт хариултууд (FAQ)
Төрсний дараах сувилалын төв
Эрүүл мэндийн мэдээллүүд
Эрүүл мэндийн зөвлөгөө
Ча эмнэлгийн сошиал медиа
Эсэн мэнд амаржихын үндэс
Эрүүл мэндийн нэгдсэн үзлэг
Эрүүл мэндийн шинжилгээний төв
Хөтөлбөр
Бидний тухай
Илсан Ча эмнэлэг

Эмнэлгийн танилцуулга

Хэтийн зорилго & Алсын хараа

Орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж

Глобал Ча эмнэлэг

Share

페이스북 블로그 카카오톡

Танилцуулга

Илсан Ча эмнэлэгийн эмэгтэйчүүдийн тасаг нь эмэгтэйчүүдийн
нөхөн үржихүйн мөчлөг тус бүрээр тохирсон
эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг.

Лавлах:+82-31-782-8300(KOR) / +82-10-8866-2268(ENG)

Илсан Ча эмнэлэгийн эмэгтэйчүүдийн тасаг нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн мөчлөг тус бүрээр тохирсон эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг.

Лавлах:+82-31-782-8300(KOR) /
+82-10-8866-2268(ENG)
Илсан Ча эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасаг
60 жилийн түүхтэй дэлхийд нэр алдраа гайхуулсан Илсан Ча эмнэлэгийн эмэгтэйчүүдийн тасаг нь “Эмэгтэйчүүд ба хүүхэд”-д зориулан хамгийн дээд зэргийн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд хамгийн дээд хэмжээний үр дүн болон хамгийн дээд хэмжээний сэтгэл ханамжийг өгдөг “Хамгийн их үйлчлүүлэхийг хүссэн эмнэлэг”-ийг байгуулахын тулд бүхий л хүч чадлаа дайчлан ажилдаг.

Илсан Ча эмнэлэгийн эмэгтэйчүүдийн тасаг нь нөхөн үржихүйн төв, эмэгтэйчүүдийн хавдрын төв, үргүйдлийн төв гэсэн 3 төвөөс бүрддэг бөгөөд үүнээс гадна өндөр эрсдэлтэй жирэмслэлт, төрөхийн өмнөх оношлогоо, жирэмчлэлтийн явцад хэрэглэх эмийн зөвлөгөө, удамшлийн зөвөлгөө, хамгийн бага хэмжээний инвазив мэс засал(хэвлийн дурангийн, робот мэс засал), урологи эмэгтэйчүүдийн тасаг, эмэгтэйчүүдийн хавдар гэх зэрэг нарийвчилсан мэргэжлийн үзлэгүүдийг хийж байна.
Нөхөн үржихүйн төв,
Төрөлт бол гэр бүлийн баяр.
Нөхөн үржихүйн төв нь жирэмсэн эх болон ургийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьсан “эрсдэлгүй” нөхөн үржихүйн төвийнхөө хувьд өндөр эрсдэлтэй жирэмсэн эхчүүдийн жирэмсний хяналтанд зориулан тусгайлан өндөр эрсдэлтэй жирэмсэн эхийн төвлөрсөн хяналтын тасгыг ажиллуулдаг бөгөөд, яаралтай түргэн тусламжийн нөхцөл байдал үүсэхтэй холбогдуулан яаралтай авах арга хэмжээг эмэгтэйчүүдийн тасаг болон мэдээ алдуулалт, өвдөлтийн тасгийн эмч профессорууд 365 хоногийн 24 цаг байнгын бэлэн байдалд авч эмчилж байдаг. Түүнчлэн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж бүхий нярайн төвлөрсөн эмчилгээний тасгийг ажиллуулах боломжтой нярайн мэргэжлийн эмч профессоруудтай хамтаар мэргэжлийн ур чадвараа сайжруулсан сувилагч асрагчийн нэгдсэн үйлчилгээг бий болгож эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн нэгдсэн үйлчилгээг үзүүлж байна. Илсан Ча эмнэлэгийн нөхөн үржихүйн төв нь төрөл бүрийн хөтөлбөрөөр төрөх тасгийг гэр бүлийн баярын талбар болгохыг зорьж байна.
Эмэгтэйчүүдийн хавдрын төв,
Хамгийн бага хэмжээний инвазив мэс заслаар дамжуулан жирэмслэх чадварыг хамгаална.
Эмэгтэйчүүдийн хавдрын төвд хамгийн сүүлийн үеийн байгууламж болон хамгийн дээд зэрэглэлийн эмч нар умайн хүзүүний хавдар, эндрометрийн хавдар, өндгөвч фаллопийн хоолойн хавдар болон хэвлийн хөндийн хавдар гэх мэт эмэгтэйчүүдэд үүсч болох хавдар төдийгүй эмэгтэйчүүдийн нөхөн үржих эрхтэнд үүсч болзошгүй төрөл бүрийн хортой хоргүй хавдар, мөн өвчин эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх, оношлох болон эмчлэхэд бүхий л анхааралаа хандуулж байна. Ялангуяа, мэс заслын эмчилгээний хувьд хамгийн сүүлийн үеийн мэс заслын трэнд болох микро инвазив мэс заслыг түгээмэл болгож чадсан. Хорт хавдар төдийгүй өндөр ур чадвар шаардсан архаг хоргүй хавдрыг ч гэсэн хэвлийн дурангийн болон робот мэс засал хийж байгаа бөгөөд, ялангуяа хүйс буюу гэдэсний товчны хэсэгт 1 нүх гаргаж мэс засал хийдэг бөгөөд, энэхүү дан нүхний хэвлийн дурангийн мэс засал, дан нүхний робот мэс засал нь бага хэмжээний мас заслын сорви үлдэх болон цус алдах нь бага байдаг тул эдгэрэлт хурдан явагдаж өвчтөнүүдийн мэс заслын дараах сэтгэл ханамж ч гэсэн дээд зэрэгт хүрдэг. Эмэгтэйчүүдийн хавдрын төв нь зүгээр л умайн болон өндгөвчтэй холбоотой эмгэгийг эмчлэхэд анхааралаа хандуулаад зогсохгүй жирэмслэх боломжтой эмэгтэйчүүдэд жирэмслэх чадвараа хамгаалахад нь анхаарал тавьж эмчилгээ хийж байгаа бөгөөд үргүйдлийн төвтэй идэвхтэй уялдаа холбоотой ажиллаж жирэмслэлтийн магадлалыг өндөрсгөж байна.
Үргүйдлийн төв,
Үргүйдлийн эмчилгээ нь гэр бүлийн шинэ гишүүнээ хүлээн авах аз жаргалтай үйл явдал юм.
Ча эмнэлэгийн үргүйдлийн төв нь 1984 онд байгуулагдснаас хойш хувийн эмнэлэгүүдийн дундаас анх удаа спермийн шууд тарилга (ICSI) –г амжилттай хийж, дэлхийд анх удаа төлөвшөөгүй өндгөн эсийн биеийн гаднах орчин дох үр хөврөлийг амжилттай болгож, шилэн болгож хөлдөөсөн өндгөн эсийн үр хөврөлийг амжилттай хийсэн гэх зэрэг тасралтгүй судалгаа шинжилгээ, нээлтүүдийг хийснээр хэдийнээ дэлхий даяар тэрхүү үнэ цэнээ хүлээн зөвшөөрүүлээд байна. Ялангуяа 1998 онд дэлхийн үргүйдлийн нийгэмлэг болон Америкийн үргүйдлийн нийгэмлэгийн хамтарсан эрдэм шинжилгээний хурлаас шилдэг судалгааны ажлын шагнал, судалгааны ажлын тэргүүн байрын шагналыг нэгэн зэрэг авч, дэлхийн анагаах ухааны салбараар тэрхүү нэр хүнд үнэ цэнээ хүлээн зөвшөөрүүлээд байгаа билээ. Илсан Ча эмнэлэгийн үргүйдлийн төв нь Ча эмнэлэг өнгөрсөн хагас зууны турш хуримтлуулж ирсэн туршлага ноухау төдийгүй удамшлийн өвчнөөс урьдчилан сэргийлж, суулгац дахин амжилтгүй болох явдал болон давтан зулбалтыг даван туулах боломжтой хамгийн сүүлийн үеийн үргүйдлийн эмчилгээгээр дамжуулан жирэмслэх магадлалыг нэмэгдүүлж, үргүйдлийн асуудалтай хосуудын үргүйдлийн эмчилгээ хүнд процесс биш гэр бүлийн шинэ гишүүнээ хүлээн авах аз жаргалтай процесс болоход нь хамтдаа алхах болно.

Илсан Ча эмнэлэгийн эмэгтэйчүүдүийн тасаг нь өнөөдөр ч эмнэлэгээ зорин ирж буй “жирэмсэн эхчүүдэд эрсдэлгүй амаржих”, “эмэгтэйчүүдийн хавдартай өвчтөнүүдэд хамгийн дээд зэргийн эмчилгээ”, “үргүйдлийн асуудал тулгарсан хосуудад шинэ гишүүнээ хүлээн авах баяр баясал”-ыг өгөхөөр бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж байна.