전체메뉴 닫기
Цаг авах
Үзлэгийн цагийн хуваарь
Үзлэгийн цаг авах
Эмчилгээний тасгууд
Нарийн мэргэжлийн төв & тасаг хайх

Эмчилгээний төвүүд

Үзлэгийн тасгууд

Тасаг & эмч тус бүрээр хайх

Эмнэлгээр үйлчлүүлэх
Анхлан үйлчлүүлэгч
Амбулатори · яаралтай тусламж · эмнэлэгт хэвтэх

Амбулаторийн үзлэг

Яаралтай тусламж үзүүлэх

Эмнэлэгт хэвтэх / эмнэлгээс гарах

Давхруудын танилцуулга
Үйлчилгээний газрууд

B-1 давхар

1 давхар

2 давхар

3 давхар

Холбоо барих
Байршил

Маршрут / суудлын машинаар

Нийтийн тээврийн хэрэгслээр

Түгээмэл асуулт хариултууд (FAQ)
Төрсний дараах сувилалын төв
Эрүүл мэндийн мэдээллүүд
Эрүүл мэндийн зөвлөгөө
Ча эмнэлгийн сошиал медиа
Эсэн мэнд амаржихын үндэс
Эрүүл мэндийн нэгдсэн үзлэг
Эрүүл мэндийн шинжилгээний төв
Хөтөлбөр
Бидний тухай
Илсан Ча эмнэлэг

Эмнэлгийн танилцуулга

Хэтийн зорилго & Алсын хараа

Орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж

Глобал Ча эмнэлэг

Share

페이스북 블로그 카카오톡

Үйлчлүүлэх журам


Бөөрний төвөөр үйлчлүүлэх журам
Гемодиализ төвөөр үзлэгийн цаг захиалан үйлчлүүлнэ. Өвчтөн үзлэгийн цаг авсны дараа ирнэ үү!
Диализ эмчилгээ хийх дараалал
  1. 1 Бүртгүүлэх
  2. 2 Хувцас солих өрөө (түлхүүртэй шкаф) ашиглах
  3. 3 Биеийн жин хэмжих
  4. 4 Хуваарилан өгсөн өвчтний оронд эмчилгээ эхлэх
    ※ эмчилгээний явцад өвдөлт өгвөл сувилагчид мэдэгдэнэ үү!
  5. 2 Эмчилгээний үед хариуцсан эмчийн эмчилгээ ба ахиуцсан сувилагчийн сувилгаа
    : эмчилгээний явцад хэт ядрах, яаралтай асуудал гарвал төхөөрөмжинд буй хонхыг дарна уу!
  6. 3 Эмчилгээ дууссны дараа орон дээр байхдаа даралт, биеийн жинг хэмжих
  7. 4 Хувцсаа сольж өмсөн харих
Шинжилгээ
Сард 1 удаа тогтмол цусны шинжилгээ өгч шинжилгээний хариунаас шалтгаалан цус багадалт, кальци, фосфорын нэмэлт шинжилгээ өгөх шаардлага гарч болно. Хавсарсан өвчнийг хянах үүднээс цусан дахь кальцийн хэмжээнээс үүссэн эмгэг, зүрхний эхо, хэвлийн хөндийн эхо, ясны сийрэгжилт зэрэг шинжилгээг жилд 1 удаа хийж байна.
Эмийн жор авах
  • 3 хоногийн уух эм үлдсэн тохиолдолд эмийн жор авна уу! (Болж өгвөл ажлын өдрүүдэд эмийн жороор эмээ аван явахыг зөвлөе.)
    ※ Амралтын өдрүүдэд эмнэлгийн эмийн сан зөвхөн өглөө үйлчилнэ.
  • Төлбөрөө төлсны дараа эмийн сангийн хажууд байхдаа эмийн жороор авсан эм мөн эсэхийг нягтлан шалгана уу!
Захиалгын цагаа өөрчлөх, цуцлах
Эмчилгээний цагаа өөрчлөх буюу цуцлах тохиолдолд 1 долоо хоногийн өмнөөс ахлах сувилагчтай мэдэгдэнэ үү!.
Унаж бэртэхээс урьдчилан сэргийлэх
  • Эмнэлгийн орон дээр зогсож болохгүй.
  • Эмчилгээний үед орны хашлагыг өргөн, хашлага даван бууж ирэхийг хориглоно.
  • Зайлшгүй шаардлагатай үед сувилагчид мэдэгдэнэ үү!
Эмчилгээний явцад гал гарсан үед авах арга хэмжээ

  1. 1 Цусыг диализаар цэвэрлэх аппаратыг салгах
  2. 2 Гуурсны түгжээ (4ш) бүгдийг хаах
  3. 3 Булан бүрт байрлуулсан хайчаар түгжээний ойролцоо хайчлах.
  4. 4 Цусны хэвийн байдлыг алдагдуулах аюулыг багасгасны дараа ажилчдын зааврын дагуу гарах
    ※ Диализ эмчилгээний үед гал гарвал цус юүлэх боломжгүй тул зурагт үзүүлснээр аппаратны гуурсыг тайрсан тохиолдолд эмч ажилтнуудын зааврын дагуу 1 давхрын түргэн тусламжийн төвийн урдуур гаран бөөрний төвийн сувилагчид цус тогтооход туслах болно.
Хувийн эд зүйлсээ хадгалах
  • Хувцас солих өрөөнд байрлуулсан шкафанд үйлчлүүлэгч 4 оронтой нууц дугаар оруулан өөрийн оруулсан дугаарыг мартсан тохиолдолд сувилагчид хандана уу!
  • Эд зүйлсээ гээгдүүлж болохыг анхааран хадгалалтанд анхаарна уу! (хаяж гээгдүүлсэн тохиолдолд эмнэлгээс зүгээс хариуцлага хүлээхгүй)
Зогсоолын ашиглах тухай
Ангилал Зогсоолын төлбөр Зогсоолын төлбөр тооцох арга
Үзлэгт хамрагдах өвчтөний машин (амбулатори 4 цаг) үнэгүй
(үргүйдэл 6 цаг) үнэгүй
(түргэн тусламж 24 цаг) үнэгүй
Эмнэлгийн төлбөрийн хуудас