전체메뉴 닫기
Цаг авах
Үзлэгийн цагийн хуваарь
Үзлэгийн цаг авах
Эмчилгээний тасгууд
Нарийн мэргэжлийн төв & тасаг хайх

Эмчилгээний төвүүд

Үзлэгийн тасгууд

Тасаг & эмч тус бүрээр хайх

Эмнэлгээр үйлчлүүлэх
Анхлан үйлчлүүлэгч
Амбулатори · яаралтай тусламж · эмнэлэгт хэвтэх

Амбулаторийн үзлэг

Яаралтай тусламж үзүүлэх

Эмнэлэгт хэвтэх / эмнэлгээс гарах

Давхруудын танилцуулга
Үйлчилгээний газрууд

B-1 давхар

1 давхар

2 давхар

3 давхар

Холбоо барих
Байршил

Маршрут / суудлын машинаар

Нийтийн тээврийн хэрэгслээр

Түгээмэл асуулт хариултууд (FAQ)
Төрсний дараах сувилалын төв
Эрүүл мэндийн мэдээллүүд
Эрүүл мэндийн зөвлөгөө
Ча эмнэлгийн сошиал медиа
Эсэн мэнд амаржихын үндэс
Эрүүл мэндийн нэгдсэн үзлэг
Эрүүл мэндийн шинжилгээний төв
Хөтөлбөр
Бидний тухай
Илсан Ча эмнэлэг

Эмнэлгийн танилцуулга

Хэтийн зорилго & Алсын хараа

Орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж

Глобал Ча эмнэлэг

Share

페이스북 블로그 카카오톡

Танилцуулга

Жирэмсэн эх болон ургийн эрсдэлгүй
байдлыг нэн тэргүүнд тавина.

Лавлах:+82-31-782-8300(KOR) / +82-10-8866-2268(ENG)

Жирэмсэн эх болон
ургийн эрсдэлгүй
байдлыг нэн тэргүүнд
тавина.

Лавлах:+82-31-782-8300(KOR) /
+82-10-8866-2268(ENG)
Амаржих төв
60 жилийн түүхтэй дэлхийд нэр хүндээ цуурайтуулсан Илсан Ча эмнэлгийн эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн төв нь жирэмсэн эх болон ургийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг. Үүний тулд өндөр эрсдэлтэй жирэмсэн эх болон дутуу төрөх өвдөлт өгөх магадлалтай жирэмсэн эхчүүдийг хянахад зориулсан өндөр эрсдэлтэй жирэмсэн эхчүүдийн төвлөрсөн хяналтын тасгийг тусгайлан ажиллуулдаг. Яаралтай түргэн тусламжийн нөхцөл байдал үүсэх магадлалтай холбогдуулан эмэгтэйчүүдийн тасаг болон мэдээ алдуулалт, өвдөлт намдаах тасгийн эмч нар 365 хоногийн 24 цагийн турш бэлэн байдалд байж, хэзээд түргэн шуурхай арга хэмжээ авах боломжтой. Өндөр эрсдэлтэй жирэмсэн эхийн төвлөрсөн хяналтын тасагт жирэмсэн эхийн сэтгэл зүйн тайван байдлыг бүрдүүлсэн тав тухтай орчинд ургийг хянах боломжтой бөгөөд, дэвшилтэт технологи бүхий нярайн төвлөрсөн эмчилгээний тасгийг удирдан ажиллуулах мэргэжлийн эмч профессорууд төдийгүй өндөр мэдлэг чадвар бүхий сувилахуйн баг хамт олныг баг болгон бүрдүүлснээр эх хүүхдийн аюулгүй нэгдсэн цогц үйлчилгээг үзүүлж байна.
Өндөр эрсдэлтэй жирэмсэн эх гэдэг нь?
Өндөр эрсдэлтэй жирэмсэн эх гэдэг нь жирэмслэлтийн өмнө, жирэмсэн байх хугацаандаа, эсвэл жирэмслэсний дараа үүссэн хууч өвчин эсвэл нөхцөл байдал нь жирэмсэн эх түүнчлэн урагт муу нөлөө үзүүлэх магадлал нь энгийн жирэмсэн эхчүүдтэй харьцуулахад өндөр жирэмсэн эхийг хэлнэ. Өндөр эрсдэлтэй жирэмслэлтийн биеийн байдлыг аюулгүйгээр хянахын тулд мэргэжлийн боловсон хүчин бүхий эрүүл мэндийн байгууллагад хянах ёстой. Эхэндээ хэвийн жирэмслэлт гэж ангилагдаж байсан жирэмсэн эх ч жирэмслэлт үргэлжилж байх явцад төрөл бүрийн шинж тэмдэг илрэх тохиолдол байдаг бөгөөд, өндөр эрсдэлтэй жирэмслэлт болж хувирснаар жирэмслэлтийн цаг үеэс шалтгаалан олон төрлийн шинжилгээ хийлгэх шаардлага гардаг ба, энэ мэт төрөхийн өмнөх шинжилгээнүүд нь тус бүрдээ хийгдэх ёстой цаг хугацаа гэж байдаг болохоор төрөхийн өмнөх байнгын үзлэг оношлогоо шаардагдаж байдаг. Ямартаа ч өндөр эрсдэлтэй жирэмслэлтээр оношлогдсон жирэмсэн эх эсвэл ургийн биеийн байдлаас шалтгаалан эмнэлэгт ирэх цаг үе, ирэх давтамж, шинжилгээний арга зэрэг нь өөрчлөгдөх магадлалтай бөгөөд , тухайн тохиолдолоос шалтгаалан эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх ч шаардлага гарна. Жирэмслэлтийн онцлогтой холбогдуулан жирэмсэн эх болон ургийн биеийн байдал муудах тохиолдолд дахин сэргээгдэх нь хүнд байдаг учраас өндөр эрсдэлийн шалтгаантай холбогдуулан эхэн үед оношлох нь хамгийн чухал. Өндөр эрсдэлтэй жирэмсэн эхийн ангилалд оруулан эмчилгээ хийх тохиолдол нь дараахтай адил байна.

Ээж, ааваас шалтгаалсан өндөр эрсдэлтэй жирэмслэлт
  • Жирэмсэн эхийн нас (19-өөс бага насны залуу жирэмсэн эх болон 35-аас дээш насны ахмад жирэмсэн эх)
  • Өөрөө буюу шууд хамааралтай гэр бүлийн гишүүдийн удамшлийн эмгэг юмуу төрөлхийн гажигтай тохиолдол
  • Жирэмсэн байх хугацаандаа халдвар авах(элэгний үрэсвэл, тэмбүү, салхин цэцэг, ХДХВ, CMV гэх мэт)
  • Тамхи / Согтууруулах ундааны донтолт
  • Биеийн жин (Хэт бага жин эсвэл хэт их жин)
  • Rh-цусны бүлэг
  • Умайн гажиг болон том хэмжээний эсвэл олон тооны умайн фиброид хавсрах тохиолдол
  • Дотрын төрлийн эмгэг хавсрах (чихрийн шижин, өндөр даралт, зүрх судасны эмгэг, бамбай булчирхайн эмгэг, өөрийн дархлаатай холбоотой эмгэг, элэгний эмгэг гэх мэт)
  • Өндөр эрсдэлтэй жирэмслэлтийн түүх (ургийн гажиг/хромосомын гажигтэй ураг, байнгын давтамжтай зулбалт/дутуу төрөлт, эрт үеийн өвдөлт, жирэмсний токсикоз, жирэмсний үеийн чихрийн шижин гэх мэт) тохиолдол

Жирэмсэн эх болон ургийн одоогийн биеийн байдлаас шалтгаалсан өндөр эрсдэлтэй жирэмслэлт
  • Эрт үеийн өвдөлт болон эрт үеийн ус гаралт
  • Эхэсийн гажиг(эхэсийн буруу байрлал, эхэсийн наалдац гэх мэт)
  • Усны хэмжээ хэт бага байх эсвэл хэт их байх
  • Ургийн умайн өсөлтийн удаашрал эсвэл хэт томролт
  • Олон ихэрлэлт
  • Жирэмсний үеийн өндөр даралт / жирэмсний үеийн чихрийн шижин
  • Жирэмсний явцад хийсэн ургийн гажигийг ялгах шинжилгээгээр эерэг гарах тохиолдол
  • Хэт авиан шинжилгээгээр ургийн бүтэцэд гажиг сэжиглэгдэх тохиолдол