전체메뉴 닫기
Цаг авах
Үзлэгийн цагийн хуваарь
Үзлэгийн цаг авах
Эмчилгээний тасгууд
Нарийн мэргэжлийн төв & тасаг хайх

Эмчилгээний төвүүд

Үзлэгийн тасгууд

Тасаг & эмч тус бүрээр хайх

Эмнэлгээр үйлчлүүлэх
Анхлан үйлчлүүлэгч
Амбулатори · яаралтай тусламж · эмнэлэгт хэвтэх

Амбулаторийн үзлэг

Яаралтай тусламж үзүүлэх

Эмнэлэгт хэвтэх / эмнэлгээс гарах

Давхруудын танилцуулга
Үйлчилгээний газрууд

B-1 давхар

1 давхар

2 давхар

3 давхар

Холбоо барих
Байршил

Маршрут / суудлын машинаар

Нийтийн тээврийн хэрэгслээр

Түгээмэл асуулт хариултууд (FAQ)
Төрсний дараах сувилалын төв
Эрүүл мэндийн мэдээллүүд
Эрүүл мэндийн зөвлөгөө
Ча эмнэлгийн сошиал медиа
Эсэн мэнд амаржихын үндэс
Эрүүл мэндийн нэгдсэн үзлэг
Эрүүл мэндийн шинжилгээний төв
Хөтөлбөр
Бидний тухай
Илсан Ча эмнэлэг

Эмнэлгийн танилцуулга

Хэтийн зорилго & Алсын хараа

Орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж

Глобал Ча эмнэлэг

Share

페이스북 블로그 카카오톡

Танилцуулга

Өвчтөнтэйгээ хамтаар ярилцаж шийдвэрлэдэг,
олон талт нэгдсэн эмчилгээний ухагдахуун бөгөөд
өвчтөнүүд рүүгээ илүү ойртохыг эрмэлзэж байна.

Лавлах:+82-31-782-8300(KOR) / +82-10-8866-2268(ENG)

Өвчтөнтэйгээ хамтаар ярилцаж шийдвэрлэдэг, олон талт нэгдсэн эмчилгээний ухагдахуун бөгөөд өвчтөнүүд рүүгээ илүү ойртохыг эрмэлзэж байна.

Лавлах:+82-31-782-8300(KOR) /
+82-10-8866-2268(ENG)
Хөхний төв

2015 оны байдлаар 22,468 хүн эмэгтэйчүүдийн хөний хорт хавдраар өвдсөн бөгөөд, эмэгтэй хүн амын 100 мянган хүн тутмийн 88.1 хүнд энэ өвчин илэрч байгааг харуулж байна. Өнгөрсөн 20 жилийн турш Солонгос улсын эмэгтэй хөхний хавдрын илрэл нь тасралтгүй нэмэгдсээр ирсэн бөгөөд, 2001 онтой харьцуулахад ойролцоогор 3 дахин нэмэгдсэн байна.
Европжсон амьдралын хэв маяг болон төрөлт багасах гэх мэт шалтгааны улмаас цаашид ч мөн адил хөхний хорт хавдрын илрэл нь тасралтгүй нэмэгдэх бөгөөд ихэнх мэргэжлийн эмч нар ч үүнийг хүлээн зөвшөөрч байна.

Гэхдээ тогтмол үзлэг шинжилгээнд хамруулах ажиллагааг идэвхижүүлснээр хөхний хорт хавдрыг анхан шатанд нь илрүүлэх, хөхний хорт хавдрын эмчилгээнд сайн үр дүнг үзүүлэх эм тариаг нээх, түүнийг хэрэглэснээр Солонгосын эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдартай өвчтөнүүдийн амьдрах магадлал бусад хавдрын төрлүүдтэй харьцуулахад маш өндөр байдаг ба, ЭЗХАХБ хөгжингүй орнууд дундаас ч дээгүүр байрыг эзлэж байна.
Тиймээс хөхний хорт хавдрыг ерөнхийд нь оношлож, эмчлэх төдийгүй, уртсаж буй амьдрах хугацааны туршид амьдралын чанар(Quality of Life)-ыг хамтад нь бодолцохгүй байхын аргагүй юм. Эмчилгээний өмнөх болон дараах биеийн зураг(body image)-ийн өөрчлөлт, сэтгэл зүйн стрэсс, хавдрын эсрэг эсвэл эстроген дааврын эсрэг эмийг хэрэглэх зэргийн улмаас сөрөг үр дагавар болон илэрч болзошгүй сэтгэлийн хямрал, мэдрэхүйн гажиг, цэвэршилтийн шинж тэмдэг, ясны нягтрал буурснаар ясны нягтаршил багасах буюу ясны сийрэгжилт, үс унах, хөхний хорт хавдрын мэс заслын дараах сөрөг үр дагавараар илэрч болзошгүй тунгалагын хаван, жирэмслэх боломжтой насны эмэгтэйчүүдэд үүсч болзошгүй үргүйдэл гэх мэт. Энэ бүгд өвчтний амьдралын чанарыг багасгах шалтгаан болдог.

Манай Илсан Ча эмнэлгийн хөхний төв нь хөхний хорт хавдрын оношлогоо, эмчилгээ төдийгүй эмчилгээний дараа үүсч болзогүй төрөл үрийн сөрөг үр дагавартай холбогдуулан өвчтөнтэйгээ хамтаар ярилцан шийдвэрлэдэг, олон талт нэгдсэн эмчилгээ сувилгааны ухагдахуунаар өвчтөнүүд рүүгээ илүү ойртохыг эрмэлзэж байдаг.
Үүнд хөхний мэс заслын тасагтай хамтран радиологын тасаг, цацраг туяа хавдрын тасаг, цөмийн анагаах ухааны тасаг, мэдрэлийн тасаг, нөхөн сэргээх эмчилгээний тасаг, дотрын тасгийн эмч профессоруудтай нэгдсэн эмчилгээ сувилгааны ухагдахуунаар хөхний хорт хавдарын эмчилгээнд гар бие хамтран зүтгэж байна.
Ялангуяа жирэмслэх боломжтой насны хөхний хорт хавдартай эмэгтэй өвчтний хувьд үргүйдлийн төвтэй хамтарсан үзлэг хийж, хавдрын эсрэг эм тариа зэрэг нь жирэмслэх магадлал(fertility) зэрэгт нөлөөлөх нөлөөг хангалттай тайлбарлан, эмчилгээний явц дууссны дараа жирэмслэхийг хүсч буй эмэгтэйд төрөл бүрийн аргаар жирэмслэх оролдлого, чармайлт гаргах боломжоор хангахыг зорьж байна. Энэ мэт явц нь бүх дэлхийн үргүйдлийн салбарт тэргүүлж буй манай Илсан Ча эмнэлэгт хамгийн тохиромжтой байдлаар хийж гүйцэтгэх боломжтой салбар гэж хэлж ч болох юм.