Эмчилгээний төвүүд
Үзлэгийн тасгууд
Тасаг & эмч тус бүрээр хайх
Амбулаторийн үзлэг
Яаралтай тусламж үзүүлэх
Эмнэлэгт хэвтэх / эмнэлгээс гарах
B-1 давхар
1 давхар
2 давхар
3 давхар
Маршрут / суудлын машинаар
Нийтийн тээврийн хэрэгслээр
Эмнэлгийн танилцуулга
Хэтийн зорилго & Алсын хараа
Орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж
Глобал Ча эмнэлэг
Share
Сүүлийн үеийн эмчилгээний арга технологид суурилсан чанарын өндөр түвшний эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг үзүүлнэ.
Ча анагаах ухааны дээд сургуулийн харъяа Илсан Ча эмнэлгийн бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасаг нь төрөл бүрийн тасгийн нарийн мэргэжилтнүүдээс бүрдсэн эмчилгээний системийг бүрдүүлэн бүдүүн гэдэсний өвчний оношлигоо ба мэс засал, эмчилгээний дараах хяналт, өвчтөнд зориулсан сургалт хүртэлх бүхий л үйл явцыг системтэйгээр хэрэгжүүлж буй тасаг юм. Ялангуяа тус эмнэлгийн дарга, Солонгосын бүдүүн шулуун гэдэсний мэс заслын эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, бүдүүн гэдэсний мэс заслын шилдэг эмч мэс заслыг удирдан хийж байгаа бөгөөд түүний хийсэн мэс засал нь олон улсын хэмжээнд маш өндөртэй үр дүнтэйд тооцогддог байна. Мэс заслын хувьд маш бага зүсэлттэй хэвлийн дуран, робот мэс заслуудыг хамарсан төрөл бүрийн эмчилгээний аргыг ашиглан бүдүүн гэдэсний хавдартай уялдаатай хоол боловсруулах эрхтэн, дүрс оношлигоо, цацраг туяан эмчилгээ гэх мэт төрөл бүрийн өвчний мэргэшсэн мэргэжилтнүүд нэгдэн мэргэжлийн өндөр түвшний эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Стомын уутны арчилгаа, сургалтыг системтэйгээр явуулж байна. Бүдүүн шулуун гэдэсний хоргүй хавдар болох шамбарам, шулуун гэдэсний идээт цорго өвчин, шулуун гэдэсний буглаа, шулуун гэдэсний урагдал, шулуун гэдэсний унжилт гэх мэт төрөл бүрийн бүдүүн шулуун гэдэсний эмгэгүүдийг оношлон эмчилж байна. Тус тасаг нь сүүлийн үеийн эмчилгээний аргад суурилсан мэргэжлийн өндөр түвшний эмчилгээ үйлчилгээг үзүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.