전체메뉴 닫기
Цаг авах
Үзлэгийн цагийн хуваарь
Үзлэгийн цаг авах
Эмчилгээний тасгууд
Нарийн мэргэжлийн төв & тасаг хайх

Эмчилгээний төвүүд

Үзлэгийн тасгууд

Тасаг & эмч тус бүрээр хайх

Эмнэлгээр үйлчлүүлэх
Анхлан үйлчлүүлэгч
Амбулатори · яаралтай тусламж · эмнэлэгт хэвтэх

Амбулаторийн үзлэг

Яаралтай тусламж үзүүлэх

Эмнэлэгт хэвтэх / эмнэлгээс гарах

Давхруудын танилцуулга
Үйлчилгээний газрууд

B-1 давхар

1 давхар

2 давхар

3 давхар

Холбоо барих
Байршил

Маршрут / суудлын машинаар

Нийтийн тээврийн хэрэгслээр

Түгээмэл асуулт хариултууд (FAQ)
Төрсний дараах сувилалын төв
Эрүүл мэндийн мэдээллүүд
Эрүүл мэндийн зөвлөгөө
Ча эмнэлгийн сошиал медиа
Эсэн мэнд амаржихын үндэс
Эрүүл мэндийн нэгдсэн үзлэг
Эрүүл мэндийн шинжилгээний төв
Хөтөлбөр
Бидний тухай
Илсан Ча эмнэлэг

Эмнэлгийн танилцуулга

Хэтийн зорилго & Алсын хараа

Орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж

Глобал Ча эмнэлэг

Share

페이스북 블로그 카카오톡

Танилцуулга

Өвчтөнд төвлөрсөн нэгдсэн үзлэгээр дамжуулан
бөөрний эрүүл мэндийг хамгаална.

Лавлах:+82-31-782-8300(KOR) / +82-10-8866-2268(ENG)

Өвчтөнд төвлөрсөн нэгдсэн үзлэгээр дамжуулан бөөрний эрүүл мэндийг хамгаална.

Лавлах:+82-31-782-8300(KOR) /
+82-10-8866-2268(ENG)
Бөөрний тасаг
Хорвоо дэлхий дээр яг адилхан өвчтөн нэг ч байдаггүй бөгөөд өвчин эмгэг гэхээсээ илүү өвчтөнд төвлөрсөн үзлэгийг хийдэг. Мэргэжлийн өндөр мэдлэг, арвин туршлагад тулгуурласан хамгийн шилдэг үзлэг эмчилгээг үзүүлэх төдийгүй, өвчин эмгэгийн талаарх өвчтөний мэдэхийг хүссэн зүйл, сэтгэлийн шаналалыг нь хүртэл мэдэрч, ойлгон туслахыг эрмэлздэг.

Бөөр нь шээсээр дамжуулан бохирдол болон чийгшилийг гаргах төдийгүй, электролит, хүчил – шүлтийн тэнцвэр, цусны даралтыг ихэсгэж багасгаж, цус багадалт болон ястай холбоотой дааврыг бий болгох зэрэг олон үйл ажиллагааг хариуцдаг эрхтэн юм. Тиймээс бөөрний дотрын тасаг нь гематури, уураг зэргийн шээсний шинжилгээний өөрчлөлт, хаван, чихрийн шижин, өндөр даралтийн улмаас үүсэх бөөрний үйл ажиллагаа буурах, бөөрний поликистик өвчин, гломерулонефрит гэх мэт бөөрний архаг өвчин, гемодиализ ба хэвлийн диализ бүхий бөөрний дутагдлын төгсгөлийн үе шат, электролитийн тэнцвэргүй байдал, шээсний замын халдвараар дамжсан төрөл бүрийн бөөрний эмгэгийг оношлон эмчилдэг.
Хиймэл бөөрний төв
Санаа зовохгүй диализийн эмчилгээ хийлгэх хамгийн тохиромжтой орчинг бүрдүүлнэ.
Хиймэл бөөрний төв нь хамгийн сүүлийн үеийн диализийн тоног төхөөрөмж болон автоматжсан диализийн программыг ашиглан тухайн өвчинд тохирсон диализийн эмчилгээг хийж гүйцэтгэж байна. Түүнчлэн ус цэвэршүүлэх байгууламж болон усны чанарыг чандлан сахиж эрсдэлгүй орчинд диализийн эмчилгээг хийж байхаар бүхий л хүч чадлаа дайчлан ажилдаг. Диализийн нарийн мэргэжлийн эмч профессор болон сувилагч нартаа тулгуурлан илүү мэргэжлийн бөгөөд системчлэгдсэн диализийн эмчилгээ төдийгүй, санаа зоволтгүйгээр диализийн эмчилгээ хийлгэх хамгийн тохиромжтой орчинг бүрдүүлнэ.

Өдөр тутам аз жаргалтай байгаасай гэсэн хүсэлээ шингээж хүнс – тэжээлийн тусгай лизенц бүхий үйлчилгээг үзүүлнэ.
Хоол хүнсээр дамжуулан авч болох баяр баясал, аз жаргалыг бага ч болов эргүүлэн өгөхийг эрмэлзэн БНСУ-ын бөөрний нийгэмлэгийн архаг бөөрний эмгэгтэй өвчтөнд зориулсан ухаалаг аппликэйшн болох ‘Хаиди’-г ашиглан өвчтөний бодит хэрэглэж буй хоол хүнсэнд дүн шинжилгээ хийж, тэжээлийн байдлыг дүгнэн, тухайн өвчтөн тус бүрт тохирсон ухаалаг мэдээллийг олгодог.

Эмэгтэй өвчтөн ялангуяа илүү тав тухтай орчинд диализийн эмчилгээг хийлгэх боломжтой.
60 жилийн түүхтэй дэлхийд нэр алдраа гайхуулсан Ча эмнэлэг группын эмэгтэйчүүдийн тасаг төдийгүй дотоод шүүрлийн дотрын тасаг, зүрх судасны дотрын тасаг, бамбай булчирхайн мэс заслын тасаг, хөхний мэс заслын тасаг зэрэг эмэгтэйчүүдээс гаралтай эмгэгийн системчлэгдсэн нэг цэгийн эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжтой бөгөөд эмэгтэйчүүд бүсгүйчүүд сэтгэл тайван диализийн эмчилгээг хийлгэх боломжтой орчинг бүрдүүлэхийн тулд илүү их анхаарал хандуулж байна.

Бөөр нь өвчин нэлээн хүндрэх хүртэлээ ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол их байдаг болохоор анхан шатанд нь илрүүлж тасралтгүй хяналт тавьж байх шаардлагатай байдаг. Илсан Ча эмнэлэгийн бөөрний дотрын тасаг нь өвчтөн өөрийнхөө өвчнийг ойлгон өөрөө хяналт тавих эрч хүчийг нэмэгдүүлэхэд туслан сайн хамтрагч нь болохыг эрмэлзэж байна.